Цасан шуурга шуурах тул малаа бэлчээрлүүлэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-04 10:00:58

Хэнтий аймгийн Ус Цаг уур орчмын шинжилгээний албанаас өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл тус аймгийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи хойноос секундэд 9-14 метр, зарим газраас секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Өнөөдөр өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Чингис хот орчмоор үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 9-14 метр. Өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллана.

Малчид малын бэлчээрлэлтэд онцгой анхаарч, малыг ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрлүүлэхгүй байхыг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ