Академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2018-11-14 16:31:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртлээ.

Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ.

Тэрбээр 1972 онд турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа "Орхоны бичгийн дурсгал" гээд дөрвөн боть ном хэвлүүлжээ. Сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”, цахим толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.

Холбоотой мэдээ