Есдүгээр сарын 17-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 10:03:20

09:00 цагт Монгол, Орос, Хятад улсын гурван талт “Эдийн засгийн коридор” чуулган Монгол-Японы төвд эхэлнэ.

10:00 цагт "Их хотын барилга 2015" үзэсгэлэн МҮЭСТО-нд нээлтээ хийнэ.

10:00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд амралт аялал жуулчлалын газарт хийсэн хяналт шалгалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгасан талаар мэдээлэл хийнэ. 

10:00 цагт Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны "В" танхимд СХД-ийн ахмадын төлөөллийг хүлээн авч уулзаж ахмадуудад тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцэнэ.

11:00 цагт Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Улсын 2 дугаар зөвлөгөөний талаар ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт "Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь" онол практикийн 10 дахь хурал Налайх хотод болно.

11:40 цагт Драмын театрын өмнө байрлах Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. МАН-ын удирдлагууд оролцоно.

11:40 цагт "Иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийг" дэмжих эсэх санал асуулгыг Чингисийн талбайд явуулна.

12:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай эрүүл мэнд эмнэлгийн асуудлаар уулзаж, тодорхой саналууд хүргэнэ. Арга хэмжээ Эрүүл мэнд, спортын сайдын өрөөнд болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд