Цагаан идээний үнэ кг тутамд 3000-6000 төгрөгөөр өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-19 11:43:16

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт энэ сарын эхний байдлаар бензин, түлш 200-300 гаруй төгрөгөөр нэмэгдээд литр нь 2560 төгрөг болсон байна.

Түүнчлэн "Их буян" хүнсний  зах дээр  айргийн тос кг нь 15.000 төгрөг, зөөхий кг нь 15.000 төгрөг, ааруул кг нь 18.000 төгрөг, сармис кг нь 30.000 төгрөг болж өсчээ.

Өнгөрсөн намар 9,10 дугаар сард айргийн тос кг нь 8000-12500, зөөхий кг нь 8000-13000, ааруул кг нь 10000-12000 төгрөг байсан бол одоо кг тутамд 3000-6000 төгрөгөөр нэмэгджээ.

Аймгийн төв, сум хоорондын үйлчилгээний машин үнийн тарифаа ч 3000-5000 төгрөгөөр нэмээд байна. Жишээлбэл: Дөргөн Ховд-Дөргөн сум зорчиход 7000 төгрөг байсан бол 10000 төгрөг болж өссөн байна. Үнэ өссөн шалтгаан нь ерөөсөө л бензин, шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой гэнэ. 

Холбоотой мэдээ