Террорист “Лалын улс” бүлэглэлийн 16 босогч амь үрэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-11-21 17:32:20

ДАМАСК. /Xinhua/. Мягмар гарагт АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур мужийн Ханин суурин дахь террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын түшиц газрыг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас уг бүлэглэлийн 16 босогч амь үрэгдсэн тухай ажиглалтын байгууллагаас мэдээлэв.


Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, “Лалын улс” бүлгийн босогчид халдлагын хоёрдугаар давлагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор өнгөрсөн есдүгээр сарын 10-наас эхлэн АНУ тэргүүтэй эвслээс Евфрат голын зүүн сав газарт өгөх агаарын цохилтыг нэмэгдүүлсэн бөгөөд үүний улмаас нийт 640 босогч амь үрэгдсэн аж.


Түүнчлэн агаарын цохилтуудад өртсөний улмаас энгийн номхон ард иргэд олноор амь үрэгдсэн тухай Сирийн “САНА” агентлаг эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ