Наркологийн эмнэлэгт сэтгэл заслын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-23 10:02:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс зан үйл, сэтгэл засал эмчилгээний цогц хөтөлбөрийг энэ сарын 01-нээс нэвтрүүлэн ажиллаж байна.

Герман, БНСУ, Пакистан, ОХУ зэрэг олон улсын туршлагад түшиглэн, Монгол хүний сэтгэхүй, ёс зан заншилд тохируулсан “4C” буюу “Сайн санаа, сайхан сэтгэл” хөтөлбөрийг манай улсад анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм.

Нийт 21 хоногийн хугацаагаар эмнэлгийн орчинд хэвтэн эмчлүүлэх байдлаар хийж эхэлсэн тус хөтөлбөрт 14 үйлчлүүлэгч хамрагдсан бөгөөд өнөөдөр эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд “Шинэ хүн” болсноо тэмдэглэж, амьдралдаа ахин нэг хуудсыг шинээр эхлүүлэн хөл тавилаа.

Тус хөтөлбөр нь эмийн эмчилгээг сэтгэл заслын миннесота загвар, танин мэдэхүйн сэтгэл засал, хандлагаар анагаахуйн аргуудыг хослуулан иог, бясалгал, сэтгэц нийгмийн сэргээн засах хөтөлбөрүүдийг нэгтгэсэн эмчилгээний цоо шинэ арга хэлбэр болж байгаа юм. Энэхүү загвар эмчилгээнд дан ганц архины хамааралтай үйлчлүүлэгч төдийгүй тэдний гэр бүлийн гишүүд ч мөн адил хамарснаар эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг аж.

Холбоотой мэдээ