Амгалан амаржих газар уламжлалт болон хавдрын кабинеттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-23 13:45:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр нээлээ.

Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Уламжлалтын  кабинет нь 2018 оны есдүгээр сарын 20-нээс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 232 үйлчлүүлэгчдэд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Даваацэцэг танилцуулга хийлээ. Мөн энэ хүрээнд уламжлалт эмчилгээний их эмч Д.Тэмүүжин амаржих газрын эмч, ажиллагсдад зориулж өөрийн боловсруулсан “Стресс менежмент” сэдэвт лекцийг уншсан юм.

Энэ өдрийн үйл ажиллагаанд нийт зургаан өртөөгөөр дамжуулан үйлчлүүлэгч нарт зөвлөгөө өгч, үзлэг хийх зэргээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэв. Үүнд Цусны даралт үзэх, биеийн индекс болон цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, Уламжлалт анагаах ухаан, Дотор, Дотоод шүүрэл, Эмэгтэйчүүд, Эмэгтэйчүүдийн хавдар гэх мэт үзлэг оношилгоо багтжээ.

Холбоотой мэдээ