Шим тэжээлгүй, амин дэм агуулаагүй боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзая

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-11-27 15:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Блу Скай” цамхагт “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлвийн тайлан 2018” сэдвийн дор хэлэлцүүлэг болов.


НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ болон ДЭМБ хамтран гаргасан уг тайланг 2018 оны 11 дүгээр сарын 2-нд олон нийтэд танилцуулсан. Уг тайланд 2030 он гэхэд шим тэжээлийн дутагдлын бүх хэлбэрийг арилгах Тогтвортой Хөгжлийн Зорилгод  /ТХЗ2/ хүрэхэд Ази,номхон далайн бүсийн хэмжээнд тулгараад бэрхшээлүүдийг онцлон тусгасан юм.


Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биате Транкман, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын Суурин зохицуулагч ноён Винод Ахужа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, ДХХ-ийн Хүнсний баталгаат байдал, хянал үнэлгээний мэргэжилтэн ноён Дарко Петрович, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцлоо.


Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биате Транкмантай уулзаж энэхүү тайлан хэлэлцүүлгийн талаар сэтгэгдлийг нь сонссон юм.


Тэрбээр: “Ази, Номхон далайн бүсийн шим тэжээл, хүнсний баталгаат байдлын төлвийн Тайлан-2018” болон судалгаа гаргаснаар Засгийн газар, яам болон холбогдох агентлаг, газруудтай хамтарч ажиллах, тэдний үйл ажиллагааг дэмжих. Өнөөгийн байдал ийм байна. Бид цаашдаа юу хийж болох вэ? гэсэн сэдэл, өдөөлтийг өгч байгаа нь хамгийн чухал юм. ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн хүнсний хөтөлбөр гэсэн 4 том агентлаг хамтраад энэ тайланг гаргасан. Тайлангийн хүрээнд том том үр дүнгүүдээ бид хуваалцаж байна. Монгол Улсад ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, ус болон ариун цэврийн байгууламжийн систем, хөдөө орон нутагт хүнс тэжээлийн авч болох хүртээмжтэй байдал хязгаарлагдмал байдал зэргээс хамаарч шим тэжээлийн дутагдал гэдэг зүйл байгаа юм. Үүнтэй зэрэгцээд таргалалтын асуудал ч байна. Хүнсний шим тэжээлийн дутагдал яагаад таргалалттай хамт зэрэгцэн оршоод байна гэвэл сахар, давс болон шим тэжээлгүй, амин дэм агуулаагүй боловруулсан бүтээгдэхүүнийг сүүлийн үед хүүхэд, залуус их хэрэглэж байгаа нь ийм үр дүнд хүрсэн. НҮБ болон бидний талаас нэгдүгээрт: Анализ, дүн шинжилгээ судалгаа хийх, хоёрдугаарт: Засгийн газрын байгууллага, агентлагуудтай хамтарч ажиллах нь эн тэргүүн зорилт юм"  гэлээ. 

Холбоотой мэдээ