Хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт 1000 гаруй иргэнийг хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-03 15:39:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Хавдрын эсрэг хамтдаа-2018" аяныг Өмнөговь аймгийн төвд 4 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Хавдар судлалын үндэсний төвөөс мэргэжлийн есөн эмч ирж тус аймагт ажиллан 1000 гаруй хүнийг үзлэг оношилгоонд хамруулсан байна. Уг арга хэмжээнд  аймгийн 15 сумаас хавдартай байж болзошгүй заавал үзүүлэх шаардлагатай иргэнийг зохион байгуулалттай хамруулснаараа илүү цар хүрээтэй, үр өгөөжөө өгсөн ажил болжээ. Аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн эмч ажилчид, Хавдар судлалын Үндэсний төвийн эмч нартай хамтран толгой хүзүүний мэс засал, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг, элэг цөс нойр булчирхайн эхо, ерөнхий мэс засал зэрэг эмнэлгийн  үйлчилгээг үзүүлсэн юм. 

Уг үзлэг оношилгоонд нийт нэг мянга гаруй иргэнийг хамруулсан байна.

Холбоотой мэдээ