Засгийн газар Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-04 12:13:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 05-ны 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдааны эхэнд Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай, Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай,  Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай асуудлыг хэлэлцэх юм.

Мөн Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах тухай, УУХҮЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай, Төрийн санд мөнгөн хөрөнгө байршуулах тухай болон Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ