Их-Уул сумын баг “Эрх чөлөө-2018” дөрвөн төрөлт тэмцээний цомын эзэд боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-04 20:58:09

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Хөвсгөл аймгийн хороо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран Мөрөн суманд "Эрх чөлөө цом-2018" спортын дөрвөн төрөлт тэмцээн зохион байгуулав.


Ардчилсан намын "Хөгжил, шинэчлэл" үндэсний II аян, Ардчилсан Залуучуудын холбооны "Андууд санаачлага"-ын хүрээнд зохион байгуулагдсан тэмцээнд нийлбэр дүнгээр Их-Уул сумын  тамирчид тэргүүлж “Эрх чөлөө-2018” шилжин явах цомын эзэд боллоо. Тус тэмцээнд Хөвсгөл аймгийн 16 сум, Мөрөн сумын 8 үүр, нийтдээ 400 орчим тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд ирэх жил урлаг спортын наадам болгон өргөжүүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ