БНАСАУ-д ирэх онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд олон сая ам.доллар шаардлагатай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-12-05 15:00:24
СӨҮЛ. /Yonhap/. 2019 онд БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 111 сая гаруй ам.доллар шаардлагатай гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын тайлан мэдээнд дурдсан байна.

Тус байгууллагын мэдээлснээр, ирэх жил Умард Солонгосын 6 сая оршин суугчид тусламж үзүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ Умард Солонгост авсан хориг арга хэмжээ нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын ажлыг хүндрүүлсэн хэвээр байгаа болохыг тайлан мэдээнд онцлон тэмдэглэжээ.

Умард Солонгост энэ жил хөдөө аж ахуйн үйлдвэрлэл буурсны гол шалтгаан болсон ган гачиг, үерийн гамшгийн улмаас хүнсний аюулгүй байдал улам дордсоныг хүмүүнлэгийн ажилтнууд анхааруулсан байна.

БНАСАУ-д явуулдаг хүмүүнлэгийн ажиллагааны санхүүжилт 2018 онд 26.2 сая болж буурсан бөгөөд 2004 онд санхүүжилтийн хэмжээ 400 сая ам.доллар байжээ.
Холбоотой мэдээ