"Жинст-Увс" ХК-ийн хувьцаа 14.77 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-05 16:04:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 222,921,785 төгрөгийн үнийн дүн бүхий 2,338,357 ширхэг хувьцаа арилжсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв. Арилжаагаар 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байв. Тодруулбал, "Жинст-Увс" ХК-ийн JIV хувьцаа 14.77 хувиар, "Хөвсгөл Алтан Дуулга" ХК-ийн ADU хувьцаа 5.37 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК-ийн ORD хувьцаа 12.50 хувиар, "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 5.30 хувиар буюу хамгийн их уналттай байв. Энэ өдөр "TOP 20" индекс 0.44 хувиар өсч 19581.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,308,319,757,122.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ