Сураггүй алга болсон гэрэл зурагчны бүтээлүүд

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 10:52:37

БЭЭЖИН. /ВВС/. Гэрэл зурагчин Лу Гуангийн бүтээлүүд нь хар тамхинд донтогсод, ДОХ-ын халдвар авсан хүмүүс, байгаль орчны асуудлууд зэрэг БНХАУ-ын Засгийн газрын сөхөхийг хүсээд байдаггүй сэдвүүдийг харуулдгаараа онцлогтой байжээ.


Түүний бүтээлүүд олны анхаарлыг татаж, хэд хэдэн удаа олон улсын шагнал хүртэж байсан хэдий ч энэ удаад түүнд тохиолдсон асуудал олон нийтийн анхаарлын төв болоод байгаа юм. Тэрбээр 11 дүгээр сарын 3-наас хойш сураггүй алга болсон бөгөөд түүний гэргий нөхөртэйгөө одоо болтол холбогдоогүй байна.


10 дугаар сарын 23-нд Лу Гуанг гэрэл зургийн хэд хэдэн арга хэмжээнд оролцохоор Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотыг зорьсон байна. Дараа нь тэрбээр хандивын арга хэмжээнд оролцож, найз Чэньтэй уулзахаар Сычуань мужийг зорьжээ. Гэвч түүний найз Чэнь Сычуань мужид хүрэлцэн ирсэн боловч Лу Гуангтай холбоо барьж чадаагүй байна. 


BBC” агентлагийн мэдээлснээр, Шиньжян нь аюулгүй байдлын хяналт чангатай бөгөөд лалын шашинт уйгуруудын дунд хэт давруу үзэл газар авч байгаатай холбоотойгоор цагдаагийн хатуу хараа хяналттай байдаг байна. Мөн Засгийн газар нь ямар нэг шүүмжлэлд соргог ханддаг бөгөөд өнгөрсөн хугацаанд Хятадын бараан түүхүүдийг судалж байсан сурвалжлагчдыг баривчлан саатуулж байжээ.


Ингээд та бүхэндээ Лу Гуангийн алдартай гэрэл зургуудаас танилцуулъя.


 "2005 оны 4 дүгээр сарын 10. Өвөр Монголын Үхай хотын ажилтан"



"Нүүрс тээвэрлэсэн ачааны тэрэг тоос шороо босгож, ойр орчмын оршин суугчдыг хордуулж байна"


"Ясны хорт хавдраар шаналж буй 11 настай хүү"



"Хятад улс эдийн засгаараа дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. Эдийн засгийн хөгжилд нь ихээхэн хэмжээний эрчим хүч зарцуулагдсаны зэрэгцээ их хэмжээний бохирдол дагуулжээ. Аж үйлдвэрийн дүүрэгт амьдардаг хүүхэд"


"2010 оны 7 дугаар сарын 16-нд Далянь боомт дахь Ньюпорт газрын тос дамжуулах хоолойн шугам дэлбэрч, далай руу их хэмжээний газрын тос асгарчээ"

 

"3000 орчим хүн амтай тосгоны иргэд цусаа худалдсаны улмаас тус тосгоны 678 хүн ДОХ-ын халдвар авч, 200 нь нас барсан байна. Энэ эмгэнэлт үйл явдлыг харуулсан гэрэл зургаараа Лу Гуанг 2004 онд “World Press Photo” уралдаанд түрүүлж байжээ"



"Фермерийн аж ахуй эрхлэгчдийн өргөж авсан хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдүүд"



"Тархины саажилттай хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаа нөхөхийн тулд хуурай сүү долоож байгаа нь"



"200 гаруй жилийн түүхтэй “Ласенг” сүм. Энд Монголын эртний анагаах ухааныг мөн судалдаг байна. Сүмийн эргэн тойронд байрлах үйлдвэрүүд ноцтой бохирдол үүсгэж байгаа учир сүмд ирэх мөргөлчдийн тоо асар их цөөрчээ"



"Баотоугийн гангийн үйлдвэр ашигт малтмал боловсруулсан бохирдлоо далан руу цутгаж байгаа нь"






"Амьсгал хурааж буй нөхрөө халамжилж буй эмэгтэй"



"Ци Гуйхуан /нөхөртөө тэврүүлсэн/ хаврын баяр тэмдэглэхээр Бээжин хотоос тосгондоо буцаж ирэхдээ хүндээр өвдсөн байжээ. Зураг дарснаас хойш хоёр цагийн дараа бүсгүй нас барсан байна"


 "Эмчилгээний зардлаа төлөхийн тулд үнэ хүрэх бүхнээ зардаг гэр бүлүүдийн нэг"



 "Өвлийн  хүйтэнд гараа дулаацуулж буй охин. ДОХ-оор халдварласан түүний эцэг таван хүүхдээ тэжээхийн зэрэгцээ хөгшин настай эцэг эхээ асран халамжилдаг байна"



Холбоотой мэдээ