Эрсдэлт нөхцөлд байгаа 143 гэр бүл, 194 хүүхдийг илрүүлж үйлчилгээ үзүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-12-06 22:02:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хамгаалагдсан хүүхэд аз жаргалтай гэр бүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилт 82,32 хувьтай байна.

Энэ хүрээнд хүчирхийлэл болон аливаа эрсдэлд өртсөн гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлэх “Хамтарсан баг”-ийг байгуулж ажилласны үр дүнд эрсдэлт нөхцөлд байгаа 143 гэр бүл, 194 хүүхдийг илрүүлж үйлчилгээ үзүүлжээ. Хамтарсан баг сум бүрт ажиллаж бүсийн зөвлөлдөх уулзалт, сургалт зохион байгуулж гишүүдийг чадавхжуулснаар хариу үйлчилгээний шийдвэрлэлт 10,3 хувиар нэмэгджээ. Мөн “Хүүхэд хамгаалал-Өрхийн аюулгүй байдал” аянг аймгийн хэмжээнд өрнүүлж аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалал, өрхийн аюулгүй байдлын асуудлаар эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.

Тус ажилд төрийн болон төрийн бус байгууллагын 801 албан хаагч нийт өрхийн 53,6 хувьд үнэлгээ хийхэд хамрагдсан өрхүүдийн 10,6 хувь нь эрсдлийн түвшин маш өндөр, 86,2 хувь нь эрсдлийн түвшин дундаж үнэлгээтэй гарчээ.

  

 

Холбоотой мэдээ