Дотоодын үйлдвэрлэлийг илүү дэмжсэн гэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-12-06 20:41:45

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг 2018 онд бараа ажил үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөний дагуу 30.2 тэрбум төгрөгийн 183  тендер шалгаруулахаар тусгаснаас 18,8 тэрбум төгрөгийн 183  тендер шалгаруулжээ.

 Нийт зарласан тендерийн 55.7 хувийг орон нутгийн компаниар гүйцэтгүүлсэн аж.   Ажлын байрыг буй болгох, орон нутгийн иргэдийг ажилтай болгох зорилтын хүрээнд  энэ онд  19 аж ахуй нэгж орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулсан байна.

Үүнээс гадна 2018-2019 оны хичээлийн жилд боловсролын салбарын 15 байгууллагад бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг 23 багц болгон зарлаж дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж , орон нутгийн 11 аж ахуй нэгжийг шалгаруулж  165 нэр төрлийн 111.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Ингэснээр  дотоодын үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэж, ажлын байр шинээ буй болж, зах зээлийг тэлсэн гэж албаныхан онцлов.

Холбоотой мэдээ