Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-09 13:46:42

ВАШИНГТОН. /ТАСС/. Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай телевизийн “CBS” суваг мэдээлсэн байна.


“Жон Келли оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө. Түүний албан тушаалыг хэн эрхлэх вэ гэдгийг бид ойрын хугацаанд мэдэгдэх болно” хэмээн тэрбээр ярьсан байна.


Цагаан ордны тамгын газрын дарга Жон Келли ойрын өдрүүдэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай телевизийн “СNN” суваг өмнө нь мэдээлсэн юм. Тус албан тушаалыг эрхэлж магадгүй байгаа хүмүүсийн нэг нь АНУ-ын дэд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ник Айерс юм. 

Холбоотой мэдээ