“Задгай мөнгөний хэрэглээ ба үнэ цэнэ” илтгэл тэргүүн байр эзлэв

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-12-10 20:56:28

Ховд/МОНЦАМЭ/Санхүүгийн байгууллага үүсч хөгжсөний 107 жил, Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Ховд их сургуулийн Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхим, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Иститутийн Ховд салбартай хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хурлын үеэр оюутнууд “Банкны зээлийн хүүг бууруулах боломж”, “Ховд их сургуулийн оюутнуудын санхүүгийн боловсрол, өнөөгийн байдал”, “Монгол орны үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” зэрэг 10 илтгэл хэлэлцүүллээ. Санхүүчдийн баярт зориулсан Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдаанд   I-р байрт Нягтлан Бодох Бүртгэлийн -III курсийн оюутан Б.Айсауле, Ц.Батгэрэл нарын “Задгай мөнгөний хэрэглээ ба үнэ цэнэ “ , II-р байрт НББ-III курсийн оюутан Б.Сувд-Эрдэнийн “Өрхийн хуримтлалыг бий болгох” , III-р байрт БУ-III курсийн оюутан З.Ган-Очирын “Арилжааны банкны зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох” сэдэвт илтгэл шалгарсан юм.

Мөн дэд байрт Байгалийн ухааны III курсийн оюутан Б.Ган-Очир, НББ-IV курсийн оюутан Э.Эрдэнэ-Заяа, Ц.Сэр-Од нарын илтгэлүүд шалгарч Голомт банкны гарын бэлгээр шагнууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ММНБИ-ийн Ховд салбарын дарга А.Оюундэлгэр, НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн,  багш Г.Отгонсүрэн нар ажиллав.

Холбоотой мэдээ