ЕХ Донбасст сонгууль зохион байгуулсан хэмээн есөн хүнд хориг тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-10 16:58:08
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс /БНДАУ/ болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсад /БНЛАУ/ сонгууль зохион байгуулж, явуулсан хэмээн есөн хүнд хориг арга хэмжээ авсан байна. Энэ тухай тус холбооны Зөвлөл даваа гарагт мэдээлжээ.

Хариг арга хэмжээ ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн өдрөөс хойш хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж мэдээлэлд дурдсан байна.

Энэ асуудлаарх техникийн шийдвэрийг 12 дугаар сарын 5-нд ЕХ-ны орнуудын Брюссель дэх байнгын төлөөлөгчдийн түвшинд гаргажээ. Хоригийн жагсаалтад БНДАУ болон БНЛАУ-ын засаг захиргааны төлөөлөгчид багтсан байна. Хязгаарлалтад өртсөн хүмүүс ЕХ-ны нутаг дэвсгэрт зорчих хориотой, мөн хэрэв олж чадвал Европын банкууд дахь хувийн дансуудыг нь хаах аж.

Донбасст 11 дүгээр сарын 11-нд БНДАУ болон БНЛАУ-ын тэргүүнийг мөн Ардын зөвлөл буюу парламентын гишүүдийг сонгосон юм. БНДАУ-ын тэргүүн Александр Захарченко халдлагад өртөн амиа алдсаны дараа сонгууль явуулах шийдвэр гаргажээ.
Холбоотой мэдээ