Ц.Отгондалай Ази тивийн хошой аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Ази тивийн Пауэрлифтингийн холбоо, Монголын нэгдсэн Пауэрлифтингийн холбоо хамтран Монгол улсад анх удаа Ази тивийн классик ангиллын Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.
Тэмээнд 15 гаруй орны 230 гаруй баг тамирчид хүч
тамираа сорин өрсөлдсөнөөс Хөвсгөл
аймгийн Мөрөн сумын иргэн Пауэрлифтингийн Ази тивийн аварга Ц.Отгондалай +93
килограммын жингийн ангилалд түрүүлж Аи
тивийн хошой аварга боллоо.
Тэрээр суулт 265 кг шахалт 207,5 кг, таталт 230 кг өргөж алтан медаль хүртсэний
зэрэгцээ нийлбэр дүнгээр түрүүлсэн Монголын анхны тамирчин болжээ. Ц.Отгондалай
өнгөрсөн онд
Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах
тэмцээний -93 кг жинд түрүүлж "Ази тивийн аварга" болсон бөгөөд энэ жил амжилтаа ийнхүү баталж
шилдэг тамирчин болохоо харуулжээ.