Зам талбайг өглөөний 05.00 цагаас эхлэн цэвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-11 13:10:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас өглөөний цагаар Баянхошуу, Чингэлтэй, Тахилт, Хужир булангийн чиглэлд том ажилчдын автобус гарган, 05:00 цагаас эхлэн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж байна.

Мөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг бууруулах, цэвэрлэгээ үйлчилгээг шүргэн шуурхай хийх зорилгоор тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машинаар авто замын зорчих хэсгийн нуухан дахь хог хаягдал, цасыг соруулан тогтмол цэвэрлэж, гүүр, нүхэн гарц, авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг,  10 дугаар сарын 1-нээс 2019 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал батлагдсан юм гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ