Иргэдийг урьдчилан сэргийлэх багцын үзлэгт идэвхтэй хамрахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-11 15:43:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн ЭМЯ-наас улс орон даяар иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулж буй.

Энэ хүрээнд 18-аас дээш насны даатгуулагч бүрийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон. Даатгуулагч Эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд өөрийн насны ангилалд багтах үзлэгийн багцын дагуу үзлэгт хамрах боломжтой. Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар үзлэгт хамруулж байна.  

Та харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон улсын хэмжээний лавлагаа төвүүдэд хандан өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд идэвхтэй хамрахыг салбарын яамнаас уриалж байна. Хэрвээ та харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

Холбоотой мэдээ