Олон улсын номын яармаг худалдаа Софи хотод нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 12:33:19

СОФИЯ. /ТАСС/. 46 дахь удаагийн Олон улсын номын яармаг худалдаа Болгарын нийслэл Софи хотод нээгджээ. Энэ долоо хоног дуустал үргэлжлэх уг яармаг худалдаанд олон улсын 160 хэвлэлийн газар оролцож байгаа аж.


Яармаг худалдааны хөтөлбөрт зохиолч, орчуулаг, хэвлэгчидтэй хийх уулзалтууд багтаж байна. Түүнчлэн энэ өдрүүдэд олон улсын утга зохиолын 6 дугаар их наадам болох бөгөөд Герман, Швейцарь, Лихтенштейн, Австри болон бусад улсын зохиолчид номоо танилцуулах аж.


“Үл таних ертөнцийг ном бидэнд нээж өгдөг бөгөөд бид тэрхүү ертөнцөд аялж буй уншигчид юм. Мунхаг харанхуй байхын хамгийн том саад тотгорыг зөвхөн номоор давна” хэмээн дэд ерөнхийлөгч Ильяна Йотова яармаг худалдааг нээж үг хэлсэн байна. 

Холбоотой мэдээ