"Алтайн ятга" шилдэг бэлэг дурсгалаар шалгарч дуудлага худалдаанд орохоор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2018-12-13 15:21:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы  “Алтайн Ятга” гарын бэлэг  94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор болов. Тэрбээр Тайланд улсыг зорихдоо “Алтайн Ятга”-ыг гарын бэлэг болгон сонгосон нь оножээ. Тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаанд тэнцэж ийнхүү  “Алтайн Ятга” шилдэг 5 бэлгийн нэгээр шалгарчээ. Дуудлага худалдаагаар тив дэлхийн сор болсон 94 орны гоо бүсгүй өөрсдийн орны түүх ёс заншлыг илтгэхүйц авчирсан бэлгээс 5 орны бэлгийг онцлон сонгож дуудлага худалдаанд оруулан сайн үйлсийн аянд хандивладаг юм. Монгол Улсын мисс Д.Долгионы  гарын бэлэг болох “Алтайн Ятга”  нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдож байсан, VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсэг  юм.

Холбоотой мэдээ