ИЗНН-аас Д.Сүхбаатарын талбайд суулт хийв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-12-13 17:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас эрдэмтэн судлаачдыг оролцуулан хөгжлийн урт хугацааны бодлогыг гаргахдаа Монгол Улс 10 жилийн дараа усны нөөцгүй болно гэсэн дүгнэлтийг гаргасан хэрнээ улстөрчид үүндээ анхаарахгүй байгааг эсэргүүцэн сануулж өнөөдөр ИЗНН-аас Д. Сүхбаатарын талбайд суулт хийв.

Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар, “Бид энэ асуудлаар төр, засгийн удирдлагад олон удаа шаардлага хүргүүлсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулан УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид оролцсон урт хугацааны бодлого гаргахдаа манай улсын усны нөөц өнөөдрийн энэ их үйлдвэрлэл, уул уурхайн хөгжлийн явцад 10 хүрэхгүй жилийн дараа байхгүй болох аюул тулгараад байгааг тусгасан хэрнээ төр, засгийн зүгээс энэ тал дээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд анхаарлаа хандуулж ямар ч арга хэмжээ авсан юм байхгүй, юу ч хийхгүй байгааг анхааруулж өнөөдөр бид сууж байна” гэв. Тиймээс ИЗНН-аас байгаль орчны талаар гарч буй зөрчлийг шалгах Ажлын хэсгийг шуурхай ажиллуулах санал тавьж байна гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ