Замын цагдаагийн газраас аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-14 10:30:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас аж ахуй нэгж, албан байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбогдуулан зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүллээ.


Тус албан мэдэгдэлд тухайн байгууллага мэдээллийнхээ самбар болон бусад иргэд их орж гардаг үйлчлүүлдэг хэсэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг,зурагт хуудастай болох шаардлагатайг дурьджээ. Мөн байгууллага хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулсан тохиолдолд дуудлагын жолоочийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран, мэдээллийг нь байршуулж ажиллахыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ