Мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-14 16:50:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 17-оос ирэх оны 2 сарын 4-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглохоор болов.

Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр хальтаргаа гулгаа үүсч замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Иймээс ард иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклоор зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулж байлаа.

 

 

Холбоотой мэдээ