Улаанбаатарт 09-11 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2018-12-15 09:40:41
Улаанбаатар./МОНЦАМЭ/. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2018 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 10-15 градус, Хангайн нурууны өвөр хэсэг болон говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 9-11 хэм хүйтэн байна.
Холбоотой мэдээ