Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 2,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-12-16 19:12:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн 2019 оны төсвийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг 3,6 тэрбум төгрөгөөр баталсан юм.


Энэ нь өмнөх оноос 2,2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийгмийн салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт чиглэх юм.

Баян-Агт, Хангал сумын Хялганат тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Орхон сумын спорт заалны барилга шинээр барих, Тэшиг сумын цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэрэг бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боллоо.

Энэ жил сумын орон нутгийн хөгжлийн санд 1,3 тэрбум төгрөг олгох төсөв батлаад байна.

Холбоотой мэдээ