“Vine” үйлчилгээг үүсгэн байгуулагчдын нэг нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-17 11:45:06

КАЛИФОРНИЯ./TMZ/. "HQ Trivia" онлайн таавар тоглоомын аппликейшн болон 6 секундын дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг "Vine" аппликейшнийг үүсгэн байгуулагчдын нэг Колин Кролл мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас 35 насандаа таалал төгссөн тухай өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.


Кроллыг алга болсон тухай түүний найз охин цагдаад мэдэгджээ. Цагдаа нар Кролллын цогцсыг унтлагын өрөөнөөс олсон байна.


2007-2009 онд тэрбээр “Yahoo”  компанийн техник хариуцсан даргаар ажиллаж байсан бол 2013-2014 онд “Vine” үйлчилгээний ерөнхий захирлаар ажиллаж, харин 2015 онд  "HQ Trivia" аппликейшний гүйцэтгэх захирлаар ажилласан байна. 

Холбоотой мэдээ