Барилгын салбарт 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-12-18 22:55:00

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойн баяр тохиож байна.


Өнөөдрийн байдлаар тус аймагт барилгын чиглэлээр 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 800 гаруй ажилтан, ажилчид, 170 инженер техникийн ажилтантайгаар барилгын салбарын их ойгоо угтаж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдэж, 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд барилгын салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 60 гаруй тэрбум төгрөгт хүрсэн амжилттай байна гэдгийг Аймгийн Засаг дарга Л.Ганболд баярын хурлыг нээж үг хэлэхдээ онцолж байлаа.


Түүхт ойн баярын хурлын үеэр барилгын салбарын 60 жилийн түүхэнд мөрөө үлдээж, залуу нас, мэдлэг оюунаа зориулсан үе үеийн ахмадууд, өнөөдөр ажиллаж буй нийт ажилтан, ажилчдыг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулав.

 

Холбоотой мэдээ