Гурвантэс сумын хүн эмнэлэгт тоног төхөөрөмж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-18 14:57:36

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн эмнэлэгт нийт 67 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.

Тус аймаг энэ жилийг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан бөгөөд үүнийхээ хүрээд олон талт ажил хийсний нэг энэ юм. Тодруулбал уламжлалт эмчилгээ, лаборатори, яаралтай тусламж, төрөх эмэгтэйчүүдийн нэн дутагдалтай байсан тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнийг хүлээлгэн өгчээ.

Тус сум нь Өмнөговь аймгийн уул уурхай хөгжиж байгаа гурван том сумын нэг юм. Уул уурхайгаа дагаж хүн амын өсөлт, уурхай дагасан тоосжилт гэх мэт сөрөг үр дагавар их гардаг. Тиймээс ийнхүү хүн эмнэлгийн салбарт дээрх хөрөнгө оруулалтуудыг хийжээ. 

Холбоотой мэдээ