Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шинэ жилийг "Фохоу" компанийн салбараас зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 14:50:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон Улсын эрүүл мэндийн байгууллага “Фохоу” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн "MNU-03" газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Хүслэн” шинэ жилийг зохион байгууллаа.

Шинэ жилд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дэргэдэх Тусгай бүлгийн хүүхдүүд оролцсон юм. “Хүүхэд баярлуулна гэдэг бол суврага босгосноос илүү” гэх үг тун оновчтой үг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй ч хөөрч баясах эрхтэй хүүхдүүдэд нэг өдрийн турш гэрэл гэгээ, хайр бэлэглэсэн тус компанийн хамт олонд эцэг эхчүүд, сургуулийн багш, удирдлагын зүгээс баярлаж талархсанаа илэрхийллээ.

"MNU-03" төлөөлөгчийн газар нь "Фохоу- Итгэл найдвар сан"-аар дамжуулан 16 нас хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд буцалтгүй тусламж үзүүлдэг бөгөөд энэ нь хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд итгэл найдварыг асаах зорилго агуулдаг байна. Тус салбарын захирал Ч.Үүрцайх хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулна гэдэг хэцүү. Эрүүл хүүхдүүдийг бодвол тэдний ууж идэх, босох явах гээд бүх зүйлд нь анхаарах шаардлагатай болдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдад өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тийм хүүхдүүдийг бодвол энэ тусгай сургуулийн хүүхдүүд харьцангүй нийгэмшсэн байна. Энэ хүүхдүүдэд анхаарал тавьж, зааж сургаж байгаа багш нарт нь баярлалаа” гэв.

Цаашид уг арга хэмжээг таслахгүйгээр жил бүр зохион байгуулж, хүүхдүүдийг баярлуулж байхаа тус салбарынхан хэлж байв.

Холбоотой мэдээ