"Уран бийр” зургийн уралдаан зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-18 22:08:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Суралцагчдын бүтээлчээр сэтгэж, зурах авьяас, чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЕББД сургуулийн сурагчдын дунд “Уран бийр” зургийн уралдааныг Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион явууллаа.

Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны ЕБC-иас зохион байгуулсан "Уран бийр" аймгийн гар зургийн уралдаанд нийт 36 зурах авъяастай хүүхдүүд оролцсон байна. Ингээд зурах авьяас, бүтээлч сэтгэлгээгээрээ Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургууль шалгарчээ. Тус сургуулийнхан IV-VI ангийн ангилалд 5в ангийн Х.Хэрлэн, 6а ангийн сурагч Н.Хулан нар дэд байр,
VII-IX ангийн ангилалд 8а ангийн О.Хулан
тэргүүн байр, 9а ангийн сурагч н.Энххүслэн9б ангийн Мишээл нар дэд байр, 8б ангийн н.Түвшинбаяр тусгай байр, X-XII ангийн ангилалд 11в ангийн П.Нямцэцэгтэргүүн байр, 10б ангийн Х.Номин-Эрдэнэ дэд байр, 11в ангийн Б.Цэгц, 11б ангийн Н.Номин-Эрдэнэ нар гутгаар байр, 11в ангийн Э.Амар тусгай байр эзэлжээ. Харин бүтээлийн төрөлд 11в ангийн П.Нямцэцэг тэргүүн байрт шалгарч нийт оноогоор ийн 4-р сургууль тэргүүлсэн байна. 

Холбоотой мэдээ