МАН-ын Бага хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-19 11:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хаалттай эхэллээ.

Тус хурлаар намын дарга У.Хүрэлсүхийн мэдээлэл, Хяналтын ерөнхий хорооны мэдээллийг сонсч, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм. Мөн Бага хурлаар Удирдах зөвлөл болон Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Мөн сүүлийн үед МАН дотор үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ