"Дархан Нэхий" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-12-22 13:40:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 79,040,216 төгрөгийн үнийн дүн бүхий 294,330 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 7 компанийн хувьцааны ханш буурч 4  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Мандал Даатгал" ХК-ийн  MNDL хувьцаа 2.91 хувиар "Жинст Увс" ХК-ийн JIV хувьцаа 2.63 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК-ийн MBW хувьцаа 12.43 хувиар,  "Дархан Нэхий" ХК-ийн NEH 2.56 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр "TOP 20" индекс 0.03 хувиар буурч 20340.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,405,706,377,680.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

Холбоотой мэдээ