Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужин харвав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-10 09:34:59

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгос ойрын тусгалтай хоёр пуужинг Япон тэнгис рүү харвалаа.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, пуужингуудыг орон нутгийн цагаар ойролцоогоор 05 цаг 20 минутад Умард Солонгосын өмнөд нутгийн Хванхэ-Пукто мужаас харвасан байна. Пуужингууд 500 км орчим нисч, тус улсын өмнөд нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ.

“Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Умард Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу өгөхөд бэлэн байна” гэж Штабуудын дарга нарын хорооны эх сурвалж хэлсэн байна.

Умард Солонгос гуравдугаар сарын 3-нд мөн ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ