Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн жил байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-26 09:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрч буй онд нийслэлээс цагдаагийн байгууллагад 2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.

Тодруулбал, олон нийтийн цагдаа ажиллуулахад шаардлагатай нэг тэрбум, хэв журмын болон оюутан цагдааг ажилуулахад 250 сая орчим төгрөгийг шийджээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг камержуулах ажилд 170 орчим сая төгрөг гаргаж өгсний зэрэгцээ албан хэрэгцээнд машин, техник гээд нийтдээ хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийснийг НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр болсон Нийслэлийн Цагдаагийн газрын оны тайлангийн хурал дээр онцолж байв.

Нийслэлийн Цагдаагийн газрынхан 2018 онд удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, боловсон хүчнийг чадавхжуулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, алба хаагчдын ажлын харицлага, сахилга ёс зүйд тавигдах шаардлагыг өндөржүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэн иргэдийн итгэлийг хүлээн, олон нийтийн хамтын ажиллагааг баримтлан ажиллах жил болгосон. Үүний дагуу хийж хэрэгжүүүлсэн олон ажил үр дүнгээ өгч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт буусан үзүүлэлттэй байгааг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж хэлж байв.

Хуралд оролцсон НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Нийслэлийн иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд олон ажил хийх ёстой. Тэр бүхэнд цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцдог. Амар тайван амьдралын манаанд зогсож буй та бүхнийхээ ажилд амжилт хүсье гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ