Эрдэнэт хотын түүх сэтгүүлчидтэй салшгүй холбоотойг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-03-10 10:49:41
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн сэтгүүлчид Эрдэнэт хотын 40 жилийн түүхийг гэрэл зургийн хальсанд буулгаснаа олонд танилцууллаа.

Үүнээс гэрэл зургийн сурвалжлагч Ө.Лхагвахоролын “Эрдэнэт хотын үүсэл, хөгжил” түүхэн цуврал зураг олны нүдийг баясгаж тэргүүн байранд оров.

Зургийн уралдааны хоёрдугаар байранд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат О.Зоригтын түүхэн зураг, гуравдугаар байранд ETV телевизийн зураглаач Э.Баяртбатын “Өнөөгийн Эрдэнэт” зураг орлоо. Уралдаанд 30 гаруй уран бүтээлчийн 100 бүтээл иржээ. Сэтгүүлч, уран бүтээлчийн бүтээл тухайн нийгмийн хөгжил, түүхийг харуулж байдаг. Энэ утгаараа Эрдэнэт хотын 40 жилийн түүх сэтгүүлчидтэй салшгүй холбоотой гэж уралдаанд оролцогсод хэлж байлаа.

МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар дээрх арга хэмжээг санаачилж шилдэг зургийг шалгаруулсан юм.

. Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ