Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогод зарим сум хайнга хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-27 10:58:56

Ховд /МОНЦАМЭ/ Ховд  аймгийн агаар бохирдуулах эх үүсвэрийн энэ оны тоо бүртгэлээр 10 кВт хүртэл хүчин чадалтай зуухтай айл өрх аймгийн хэмжээнд 10293 бүртгэгдэж 15971 тн нүүрс, 3815.2 м3 мод, 6496.8тн аргал, 2020.1 тн хөрзөн, 3 тн үртсэн шахмал түлш хэрэглэж байна

Мөн 11-100 кВт хүчин чадалтай зуух 213 бүртгэгдэж 14943.6 тн нүүрс хэрэглэж, 101 кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуух 9 бүртгэгдэж 35520 тн нүүрс хэрэглэж байна. “Хас, Өлзий, Дөл, Векас, Нүүдэл”–ийн гэрийн сайжруулсан зуух 274 бүртгэгдсэн байна Энэ онд Агаар бохирдуулах эх үүсвэрийн тоо бүртгэлийг Үенч, Чандмань, Дуут, Алтай, Зэрэг сумууд шаардлага хангасан тайлан материал ирүүлсэн бол бусад сумд хангалтгүй тоолсон мэдээтэй байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийн дүн мэдээллээс харахад айл өрхийн регистр дутуу ирэх, давхардах, хугацаа хоцроох, бүрэн шаталттай зуух, дулаан баригч янданг тоо бүртгэлд бүрэн хамруулаагүй зэрэг дутагдлууд засрахгүй байна.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 11 сарын 30-ний өдрийн А - 479 тоот тушаалын дагуу Агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл -ийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 03 дугаар сарын 15-ны хооронд явуулж тооллогын материалыг цахим мэдээллийн санд оруулж, 2019 оноос үр дүнг нь бохирдолтын хэмжээг шинээр тусгай аргаар үнэлж ирүүлэх чиглэл өгөх юм байна

Холбоотой мэдээ