Сүрьеэ болон БЗДХ-ийн эрт илрүүлэг нэмэгдүүлэх аянд тэргүүлсэн байгууллагуудыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-27 13:31:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг зургаан сарын хугацаатай, НЗД-ын 877 дугаар захирамжийн дагуу “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг гурван сарын хугацаатай тус тус зохион байгуулсан.

Энэхүү хоёр аянд бусдыгаа манлайлан оролцож, тэргүүн байр эзэлсэн дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төв, хороо, ӨЭМТ-ийг шалгаруулж, шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аянд Дүүргийн тэргүүний ЗДТГ-аар нэгдүгээр байрт Чингэлтэй дүүргийн ЗДТГ, хоёрдугаар байрт Сүхбаатар дүүргийн ЗДТГ, гуравдугаар байрт Баянгол дүүргийн ЗДТГ, Дүүргийн тэргүүний Эрүүл мэндийн төвөөр тэргүүн байрт Чингэлтэй дүүргийн ЭМТ, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн ЭМТ, гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн ЭМТ, Тэргүүний хороогоор тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, хоёрдугаар байрт Чингэлтэй дүүргийн 11-р хороо, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Тэргүүний ӨЭМТ-өөр тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ӨЭМТ, хоёрдугаар байрт Чингэлтэй дүүргийн 11-р хорооны Цэнгэлжаргалхайрхан ӨЭМТ, гуравдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Эхэнбосго ӨЭМТ тус тус шалгарав.

“Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэйорчин бүрдүүлье” аянд Дүүргийн тэргүүний Эрүүл мэндийн төвөөр тэргүүн байрт Баянгол дүүргийн ЭМТ-ийн БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет, хоёрдугаар байрт Хан-Уул дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет, гуравдугаар байрт Налайх дүүргийн ЭМТ, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын кабинет, Тэргүүний ӨЭМТ-өөр тэргүүн байрт Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны ӨЭМТ, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 11-р хорооны Гурвансанчир ӨЭМТ, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн 12-р хорооны Био-Асралт ӨЭМТ тус тус шалгарлаа.

Нийслэлд бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэийн өвчлөлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь манай улсын нийгэм эдийн засгийн байдал, хүн амын шигүү суурьшил, нийгмийн стресс, ядуурал, нийт хүн амын БЗДХ, сүрьеэгийн талаарх мэдлэг мэдээлэл, амьдралын зөв дадал хэвшил хангалтгүй байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй юм.

БЗДХ, сүрьеэгийн өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа учир  халдварыг бууруулахад дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш нийгмийн эрүүл мэндийн асуудал учраас олон салбарын оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс нийслэлийн хэмжээнд БЗДХ, сүрьеэгийн, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага,  аж ахуйн нэгж хамт олон, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэргүүн туршлага, бүтээлч, оновчтой санал, санаачилга, хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжих, тусламж үйлчилгээ үзүүлэхэд ээлтэй орчин бүрдүүлэх, БЗДХ,  сүрьеэгийн халдварт өртөх эрсдлийг бууруулж, сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлэг, БЗДХ-ын илрүүлэг болон хавьтал илрүүлгийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр аяныг зохион байгуулсан билээ.

 

Холбоотой мэдээ