Төв аймгийн Онцгой байдлын газар музейтэй болж, анхны үзмэрүүдээ олонд толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-27 18:58:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор Албаны түүхэн музейтэй болов.

Музейд үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын танилцуулга, эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж, байгууллагын түүхэн гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл, Гал унтраах техникийн олон төрөлт спортын тамирчин аврагчдын алдрын булан зэрэг 100 гаруй үзмэр дэлгэж, олны хүртээл болголоо.

Албаны музейтэй болсноор Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе, үеийн удирдлага, алба хаагчдыг үйл хэргийг алдаршуулах, хойч залуу үедээ өвлүүлэх, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх ач холбогдолтой юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ