Майкл Блүүмберг сонгуулийн кампанит ажилд олон сая ам.доллар зарцуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-28 14:13:34
НЬЮ-ЙОРК. /TASS/. Хэрэв 2020 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргавал сонгуулийн кампанит ажилдаа 100 сая гаруй ам.доллар зарцуулахад бэлэн байгаагаа Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блүүмберг "Associated Press" агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд өрсөлдөх эсэхээ Блүүмберг ирэх оны хоёрдугаар сард эцэслэн шийднэ гэж өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэрбумтан 2009 оны хотын даргын сонгуульд оролцох үедээ хувиасаа 100 сая орчим ам.доллар гаргаж байжээ.
Холбоотой мэдээ