Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-29 13:04:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав өчигдөр буюу энэ сарын 28-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжүүлсэн юм. Мөн албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг чанд сахиж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.  

Холбоотой мэдээ