Онцгойгийн албан хаагчдад зориулж 14 айлын орон сууц барихаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-31 13:05:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ард иргэдээ аюулаас аврах ариун үүрэгтэй, хариу нэхдэггүй, онцгойгийн баатрууд оны шилдгүүдээ тодрууллаа. Тэдний баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн биеэр хүндэтгэл үзүүлж, оны тэргүүнээр шалгарсан албан хаагчдад шагналыг нь гардуулан өгсөн байна.

Тэрээр баярын энэ өдөр баяр дээр нь баяр нэмж, албан хаагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар 14 айлын орон сууц барих болсон шийдвэрээ танилцуулсан нь алба хаагчдыг ихээхэн баярлуулсан  үйл явдал болжээ. Ингээд онцлох үйлстэй онцгойгийн оны тэргүүний хамт олноор Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, "Тэргүүний удирдах ажилтан"-аар Сайхан сум дахь гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Д.Баттулга, "Тэргүүний мэргэжилтэн"-ээр Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад М.Ганбаатар, "Тэргүүний техникийн ажилтан"-аар Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч П.Даваахүү, "Тэргүүний аврагч"-аар Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Н.Даваадорж, "Тэргүүний аврагч-гал сөнөөгч"-өөр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Наранбаатар, "Тэргүүний аврагч-гал сөнөөгч"-өөр Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батхүү, "Тэргүүний мэдээлэл холбооны ажилтан"-аар Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч С.Оюунаа, "Тэргүүний үйлчилгээний ажилтан"-аар Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн ангийн галч С.Сүхбаатар, "Тэргүүний санхүүгийн ажилтан"-аар Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн нярав, багны засварчин, ахлах ахлагч Ч.Батболд нар шалгарчээ.

 

Холбоотой мэдээ