Тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан иргэнийг Канадын иргэн гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-03 10:40:27

МОСКВА. /РИА Новости/. Канадын иргэнийг тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэн Москва хотод баривчлан саатуулсан тухай Канадын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Энэ тухай телевизийн “CBC” суваг мэдээлсэн байна.


АНУ-ын иргэн Пол Уиланыг тагнуулын ажиллагаа явуулж байх үед нь ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Москва хотод баривчлан саатуулж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Уиланыг АНУ-ын иргэн гэж Төрийн департаментын төлөөлөгч мөн өмнө нь мэдэгдсэн байна.


CBC” телевизийн мэдээлснээр, Пол Уилан нь Канадын нийслэл Оттава хотод 1970 онд төржээ. Тэрбээр 1970-аад оны эхээр АНУ-руу шилжин суурьшсан байна. Түүний ах Дэвид Уилан Канадад амьдардаг бөгөөд Пол Уиланыг Канадын иргэн мөн эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ