УИХ-ын чуулганы хуралдаан түр хойшлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлоод байсан ч МАН-ын бүлгийн даргын хүсэлтээр түр хойшлов.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдалтай
холбогдуулан товч тайлбар хийлээ. Тэрбээр, “УИХ-ын нэр бүхий 40 гишүүнээс
намайг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, албан бичиг ирүүлснийг хуульд нийцсэн
эсэхийг шалгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Дээрх
шаардлага нь УИХ-ын тухай хуульд нийцэхгүй байгаа тул хэлэлцэх шаардлаггүй
гэсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан
өнгөрсөн сарын 25-нд ирүүллээ. Тиймээс Д.Лүндээжанцан даргын бичигт
үндэслэн дээрх нэр бүхий 40 гишүүнийг чуулган болон байнгын хороодын
хуралдаандаа оролцохыг хүсч, албан бичиг хүргүүлсэн. Чуулганаар ХХААХҮ-ийн
сайдыг томилох, ЗТХ-ын сайд, БСШУС-ын сайдыг огцруулах, Төрийн албаны тухай
хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслүүд зэрэг цаг үеийн шинжтэй олон
асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна” гэлээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Манай бүлэг өнөөдөр хуралдаж,
улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр товлосон. Тиймээс чуулганы
хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсныг УИХ-ын дарга хүлээн
авлаа.