СУИС-ийн 5 хөтөлбөрийг магадлан итгэмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-03 10:59:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл /БМИҮЗ/-ийн Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын хуралдаанаар СУИС-ийн 5 хөтөлбөрийг магадлан итгэмжиллээ. 


Үүнд, Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Зураг авалт”, Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Уран зураг”, Бүжгийн урлагийн сургуулийн "Бүжгийн урлаг", "Багш, урлагийн боловсрол /бүжгийн/, Хөгжмийн урлагийн сургуулийн "Багш, урлагийн боловсрол /хөгжмийн/ хөтөлбөр багтжээ.


Хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэдэг. Энэ нь БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөхөд чухал давуу тал болж байгаа юм.

Холбоотой мэдээ