2018 онд АНУ-Мексикийн хил дээр олон зуун цагаач амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-03 14:04:20

ВАШИНГТОН. /Anadolu/. Өнгөрсөн 2018 онд АНУ-Мексикийн хил дээр наад зах нь 376 цагаач амиа алдсан тухай Олон улсын цагаачлалын байгууллагын Алга болсон цагаач иргэдийг хянах төслийн тайланд мэдээлэв.


Тайлан мэдээнд тэмдэглэснээр, хилийн орчимд 214 эрэгтэй, 20 эмэгтэй, 4 хүүхэд нас барсан нь тогтоогдсон бол бусад 138 хүний цогцсыг хэн гэдгийг тогтоож чадаагүй байна. Харин үлдсэн хүмүүсийн цогцос олдоогүй ажээ.


АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп хууль ёсны болон хууль бус цагаачлалд хатуу байр суурьтай хандаж байгаа энэ үед дээрх тайлан мэдээг олон нийтэд танилцуулсан байна. 

Холбоотой мэдээ