Говьсүмбэр аймаг татварын үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-01-04 15:23:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн 2018 оны буцаан олголтыг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан олгохтой холбогдуулан Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсээс “Татвар танд ойрхон” үйлчилгээг энэ сарын 02-ноос үйлчилгээндээ нэвтрүүллээ.

Энэ хүрээнд таван иргэний дуудлагаар гэрт нь очиж үйлчилгээ үзүүлээд байна. Үйлчилгээний дагуу тус хэлтсээс татварын хэлтсийн үйлчилгээний танхимд хүрэлцэн ирж үйлчлүүлэх боломжгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70541288 дугаарын утсаар дуудлага хүлээн авч, гэрийн хаягаар очин НӨАТ-ын урамшууллын системд бүртгэл үүсгэх зааврыг нэг бүрчлэн тайлбарлах, И баримтыг мессэжээр болон апплейкшнээр хэрхэн бүртгэх талаар зөвлөгөө өгч буй юм. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын 2018 оны буцаан олголтыг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан олгохтой холбогдуулан хэрэглэгчийн хувийн мэдээллийн тохиргоог /регистрийн дугаар, дансны дугаар/ хэрхэн хийх,  тохиргоо үнэн зөв эсэхийг хэрхэн шалгах зэрэгт заавар зөвлөгөө өгч, тусламж үзүүлэн ажиллаж эхэлснээрээ иргэдийн талархлыг хүлээсэн, тэдэнд илүү ойр, хүртээмжтэй төрийн шинэлэг үйлчилгээ болоод байна.

Холбоотой мэдээ